• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

ЗГ-ЫН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2012-05-16 10:30:27
     2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр МХБ дээр нэг бүр нь 105 мянган төгрөгийн ханш бүхий 5 ширхэг ЗГ-ын бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсан билээ. Энэхүү арилжааны гол онцлог нь олон улсын үнэт цаасны бүртгэлийн (ISIN) дугаар олгогдсон Монгол Улсын Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжааг олон улсын жишигт нийцсэн зарчмын дагуу анх удаа явуулсанд оршиж байгаа юм. Энэ төрлийн үнэт цаасны хоёрдогч зах зээл эхэлснээр түүний арилжааны үнийн дүн, өгөөжийн муруй (yield curve) зэрэг үзүүлэлтийг ажиглан богино болон урт хугацааны зээлийн суурь индекс тогтоох боломж бий болдог.

     МХБ дээр бүртгэлтэй Засгийн газрын бондын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу. Мөн тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааны тухай мэдээллийг эндээс харна уу.