• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ СОНИРХОЖ БАЙНА

2016-09-19 16:12:00

Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран  үнэт цаасны зах зээлээс хөрөнгө хэрхэн босгох тухай “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ“ сэдэвт сургалт семинарыг 2016 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгууллаа.

Энэхүү сургалтад МҮХАҮТ-ийн гишүүн болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох сонирхолтой 30 орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид хамрагдаж урт хугацаатай санхүүжилтийг олон нийтээс хэрхэн татах талаарх мэдээлэл авч цаашид хөрөнгийн зах зээлд гарах талаар МХБ-тэй хамтран ажиллахаар боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ