• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ГРУППЭЭС БАЯРЫН ЗАХИДАЛ ИРҮҮЛЛЭЭ

2016-10-06 12:36:11

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг Гүйцэтгэгч Х.Алтайд Лондонгийн хөрөнгийн бирж группийн Гүйцэтгэх захирал Хавиер Ролет энэхүү албанд дахин томилогдсонтой холбогдуулан баярын захидал ирүүлсэн байна.

Баярын захидалдаа Х.Алтайг 2011-2013 оны хооронд МХБ-ийг удирдан ажиллаж байхдаа Хөрөнгийн зах зээлийн үндсэн дэд бүтэц болох “Миллениум Ай Ти” системийг амжилттай нэвтрүүлж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай чухал ажлуудыг хийснийг нь онцлон дурьдаад цаашид хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Дашрамд дурдахад Монголын хөрөнгийн бирж нь Лондонгийн хөрөнгийн бирж групптэй хамтран ажиллах гэрээг 2011 онд 3 жилээр байгуулж, 2014 онд 3 жилээр дахин сунгасан юм. Тус гэрээний хүрээнд  Монголын хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн шинэчлэл, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож хууль, дүрэм, журмыг шинэчлэн найруулах болон биржийн засаглал, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах тал дээр амжилттай хамтран ажиллаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ