2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 62,743 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Монгол шевро” компани хамгийн өндөр буюу 14.47-иар өссөн бол “Увс чацаргана” 13.00%, “Монгол нэхмэл” 9.76%-иар тус тус өслөө. Мөн 1,541 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 276,612,463.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 865.67 нэгж болж 0.13%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,518,433,408,102.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ