• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

"ГОВЬ" ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН МЭДЭГДЭЛ

2017-06-28 13:38:11

"Говь" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдэдээ хандан дараах мэдэгдлийг ирүүлсэн байна. 

 

"ГОВЬ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017 оны 6 сарын 14-нд  “Говь” ХК-ийн (MSE:GOV) үйлдвэрийн барилгын дээвэрт гал гарч,  үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа түр тасалдсан ч, компанийн Гүйцэтгэх удирдлагын баг болон нийт ажилтнууд бүх хүчээ дайчлан ажилласны үр дүнд дээвэр хучилтын ажлаа хийж дуусган, үйлдвэр дотор хуралдсан усыг цэвэрлэж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлаа ханган, 2017 оны 6 сарын 25-ны өдрөөс эхлэн үйлдвэр хэвийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Засгийн газрын харьяа Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, УБ Төмөр Зам ТӨХК, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган, туслалцаа үзүүлсэн албан байгууллагууд, иргэдэд компанийн зүгээс чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн хамт “Говь” ХК-д туслах хандивын дансанд цугларсан нийт хандивын 50 хувь болох 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлахаар боллоо.

ГОВЬ ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2017.06.27"

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ