• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49552.83

( 44.64 0.09% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49552.83 44.64
MSE A Индекс 18109.11 56.45
MSE B Индекс 14622.72 -49.6

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

05-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-22 15:15:43

Энэ өдөр нийт 7,094,602,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 5 ДУГААР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-05-21 18:39:14

Энэ удаагийн танхимын сургалтад 20 гаруй суралцагч хамрагдан, сертификатаа гардан авсан.

Мэдээ мэдээлэл

МЭДЭГДЭЛ

2017-10-16 15:14:57

Сүүлийн үед Үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй аж ахуйн нэгжүүд өөрийн цахим болон сошиал хуудаснуудаар дамжуулан биржийн бус зах зээл дээрээс хөрөнгө санхүүжилт босгох, баталгаат бонд гэх нэршилтэй өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгож иргэд, хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх арга хэмжээнүүдийг удаа дараа зохион байгуулж байна.

Дээрх үйлдэл нь Монгол Улсын Үнэт цаасны зах зээл дээр зохицуулалттай этгээд зөвшөөрсөн санхүүгийн хэрэгслийг арилжих замаар хөрөнгө санхүүжилт татаж буй мэтээр ард иргэдэд ойлгогдож байна.  

Иймд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь өөрийн гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах эрх үүрэг бүхий өөрийгөө зохицуулах байгууллагын хувьд дээрх асуудлыг нягталж, олон нийтийг зөв мэдээллээр хангаж өгөхийг хүссэн албан тоотыг Санхүүгийн зохицуулах хороонд явууллаа. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ