“Монгол Шуудан” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №18/01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс 30 хувиар тооцож хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 2.74 төгрөг буюу нийт 273,464,152.80 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож 2018 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ