• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК БАЯРЫН ХУРАЛ ХИЙЖ, АЖИЛТНУУДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2025-07-09 12:14:48

Монголын хөрөнгийн биржийн хамт олон өнөөдөр (2025.07.09) Төрт ёсны уламжлал, үндэсний их наадмыг угтсан баярын хурлаа хийлээ.

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

ТОП-20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЭЖ, БҮРТГЭЛИЙН I БОЛОН II АНГИЛЛЫН ИНДЕКСҮҮД ТООЦОГДОЖ ЭХЭЛЛЭЭ

2018-02-19 14:06:42

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам”-ыг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр батламжилсан тул МХБ-ийн Гүйцэтгэх Захирлын 2018 оны А/15 тоот тушаалын дагуу ТОП-20 Индексийн сагсыг шинэ журмын дагуу дахин бүрдүүлж, тооцооллыг шинэчлэхийн хамтад бүртгэлийн I болон II ангиллын индексүүдийг тооцоолж эхэллээ.

ТОП-20 индексийн тооцоололд орсон гол өөрчлөлтүүд нь:

- Индексийн сагсыг жилд нэг удаа шинэчилдэг байх, улмаар ТОП-20 индексийг дагагч хөрөнгө оруулагчдын зардлыг бууруулах,

- Индексийн тооцоололд зөвхөн тухайн компанийн 5 ба түүнээс бага хувьтай тэнцэх хэмжээний үнэт цаас эзэмшигчдийн нийлбэр дүнг авч үзсэнээр индексийг олон нийтийн эзэмшлийн хувь /free-float/-д суурилан тооцоолох олон улсын жишигт нийцүүлэх,

- Тухайн үнэт цаасны индексэд үзүүлэх нөлөөг хязгаарлагч коеффициентыг улирлын давтамжтайгаар хянан, дахин тооцоолж байх зэрэг өөрчлөлтүүд болно.

Ийнхүү, ТОП-20 индексийн багцыг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр шинэчлэн бүрдүүлсэн бөгөөд индексийн сагсад орсон өөрчлөлтүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Түүнчлэн, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны төслийн зөвлөмжийн дагуу бүртгэлийн шалгуураар ангилсан үнэт цаасны 2 индекс нэвтрүүлж байгаа болно. Энэ нь хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогчдод аль ангиллын компаниуд өсөлт, бууралттай байгааг харуулахаас гадна үнэт цаасны индексэд суурилсан бүтээгдэхүүн гаргах суурь нь болж байгаа юм. I ангиллын (MSE A Индекс) болон II ангиллын (MSE B Индекс) индексийг  2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлүүлж, эхлэлийн утгыг 10,000 нэгж байхаар нөхөн тооцоолсон бөгөөд өнгөрсөн хугацаанд  MSE A Индекс нь 7,9%-ийн өсөлттэй, харин MSE B Индекс нь 0,8%-ийн өсөлттэй байна.