• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“БЭРЭН МАЙНИНГ” ХК-ИЙН ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ.

2012-12-20 14:32:32
     СЗХ-ны 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот тогтоолоор “Бэрэн майнинг” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 157.35 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,740,813,320 ширхэг энгийн хувьцааг бүртгэх бүртгэлийн шалгалтыг МХБ-ээс гүйцэтгэж, МХБ-ийн Гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 163 тоот тушаалаар тус компанийн үнэт цаасыг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.
Тус компани нь нийт хувьцааныхаа 30,0 %-ийг буюу 522,243,996 ширхэг хувьцааг нэг бүр нь 250 төгрөгөөр олон нийтэд санал болгох ба татан төвлөрүүлэх хөрөнгө 130,560,999,000 төгрөг байна.
     Татан төвлөрүүлсэн хөрөнгөө жилдээ 500,0 мян.тн, 63-67%-ийн агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэх үйлдвэр, 88-92%-ийн агуулгатай 300,0 мян.тн ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэрийг тус тус барьж байгуулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, оффисын болон ажилчдын байр барих, санхүүжилттэй холбогдох зардалд зарцуулах юм.
     “Бэрэн групп” ХХК-ийн охин компани болох “Бэрэн майнинг” ХК нь 2006 онд байгуулагдаж, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байрших “Тамирын гол”-ын төмрийн хүдрийн ордыг түшиглэн жилдээ 250,0 мян.тн, 63-67%-ийн агуулгатай төмрийн баяжмалыг үйлдвэрлэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэрийг 2007 онд ашиглалтанд оруулсан байна.
     “Бэрэн майнинг” ХК нь төмрийн хүдрийн баяжмалаа “Хөх ган” (MSE:HGN) ХК-д борлуулж мөн БНХАУ руу экспортлодог. Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлөөр “Боломжтой (C) зэрэглэл”-ийн 13.1 сая тонн, “Таамаг (P) зэрэглэл”-ийн 69.7 сая тонн төмрийн хүдрийн нөөц (металаар) тогтоогдсон байна.
     Компанийн хувь нийлүүлэгчийн хөрөнгө нь 273,916,975,902 төгрөг, “Бэрэн групп” ХХК 51,0 %-ийг, “Сор металл” ХХК 49%-ийг эзэмшиж байгаа бөгөөд үнэт цаасны 30,0 %-ийг олон нийтэд санал болгосны дараах эзэмшил “Бэрэн групп” ХХК 35,7 %, “Сор металл” ХХК 34,3 % болох юм.

      “Бэрэн майнинг” ХК-ийн үнэт цаасны дэлгэрэнгүйг танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ