“Монгол Шуудан” ХК-ийн 2017 оны жилийн эцсийн аудитлагдсан тайлангаар цэвэр ашгийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №18/04 тоот тогтоолоор компанийн цэвэр ашгийн 30 хувь буюу нэгж хувьцаанд 3.68 төгрөг, нийт 367,247,033 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ