• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИНЭЧЛЭГДСЭН ЖУРМУУДЫГ ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДАД ТАНИЛЦУУЛЛАА.

2018-05-02 16:24:36

Үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан төлбөр тооцооны Т+2 горимыг эргэн нэвтрүүлэх ажил нэн тулгамдаад байгаа билээ.  Энэхүү ажлын хүрээнд 2017 оны 4 дүгээр сард "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иар ахлуулсан ажлын хэсгийг "Арилжааны төлбөр тооцоо" ХХК , "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүрэлдэхүүнтэй байгуулж, үнэт цаасны төлбөр тооцооны Т+2 горимд шилжихэд шаардлагатай 6 багц журмыг шинээр боловсруулаад байна.

Ажлын хэсгээс 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр уг журмуудын төслийг нийт үнэт цаасны компаниудад танилцуулж хэлэлцүүлсэн бөгөөд урьдчилсан төлбөрт системийг халж дараа төлбөрт системд шилжих, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг болох, тооцооны гишүүнчлэлийг бий болгох, зах зээлийг эрсдлээс хамгаалах зорилго бүхий Төлбөрийн баталгааны санг үүсгэн байгуулах зэрэг гол өөрчлөлтүүд эдгээр журмууд батлагдсанаар зах зээлд хэрэгжиж эхлэх юм. Хэлэлцүүлгийн дүнд зах зээлийн оролцогчид шинээр батлагдах журмын төслүүд болон зах зээлийн өөрчлөлтийг дэмжиж хүлээн авсан бөгөөд журмуудыг батлах зөвшөөрөл авахаар Санхүүгийн зохицуулах хороонд ойрын хугацаанд хүргүүлэхээр ажиллаж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ