• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ

2013-01-21 12:23:40

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

        Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Брокер, дилерийн компаниуд болон төлбөр, тооцоо гүйцэтгэгч банкууд оролцож дараах мэдээллийг өгнө.

  • Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл,
  • Ногдол ашгийн мэдээ,
  • Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
  • Данс шүүх,
  • Брокерийн данс нээх,
  • Төлбөр тооцооны данс нээх,
  • Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлтийг бүртгэж авах зэрэг нэг цэгийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Брокер болон төлбөр тооцооны данс нээлгэх иргэд, ААН, байгууллагууд дараах бичиг баримттай ирэхийг хүсье.

Хувь хүн :

  • Иргэний үнэмлэх
  • Хүүхэд бол төрсний гэрчилгээ
  • Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг

Аж ахуйн нэгж:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн дүрэм
  • Дансан дахь хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг томилсон тухай ТУЗ эсхүл ХНХ-ийн шийдвэр /Эх хувь/, иргэний үнэмлэхийн хамт
  • Сүүлийн 6 сард авахуулсан цээж зураг
  • Дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах албан тушаалтны баталгаат гарын үсгийн маягт, тамга тэмдгийн дардас.

Дээрх бичиг баримтаа нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт авч ирэхийг анхааруулъя.

ХЭЗЭЭ: 2013 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 26-НЫ  ӨДӨР 10:00-17:00 ЦАГТ

ХААНА: “МОНГОЛЫН ХӨРӨНИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН БАЙРАНД

 

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД: Брокер дилерийн компаниуд

 

 

 

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ