• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2013-01-26 16:24:42

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

     

     “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн санаачилгаар 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн байранд зохион байгуулагдсан “Хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” амжилттай болж өндөрлөлөө.


     Энэхүү өдөрлөгт зах зээлд оролцогч мэргэжлийн байгуллагууд болох “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, Санхүүгийн зохицуулах хороо, “ҮЦТТТХТ” ХХК, Арилжаа эрхлэгчдийн холбоо, МХБ-ийн гишүүн брокер дилерийн компаниуд, төлбөр тооцоо гүйцэтгэгч банкууд зэрэг байгууллагуудын нийт 100 гаруй ажилтан албан хаагчид 500 гаруй ард иргэдийг хүлээн авч дотоодын хөрөнгийн зах зээлийн талаарх бүхий л төрлийн мэдээ, мэдээллийг өгөхийн сацуу нэг цэгийн үйлчилгээг үзүүлж үнэт цаасны болон төлбөр тооцооны дансуудыг нээж үнэт цаасны арилжаа, хувьцаат компаниуд болон гүшүүн пүүсүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллээр ханган ажилласан байна.


     Өдөрлөгийн үеэр 180 гаруй ирээдүйн хөрөнгө оруулагчид үнэт цаасны болон төлбөр тооцооны дансаа шинээр нээлгэсэн ба тус өдөрлөгөөс хойш үнэт цаасны данс шүүх болон нээх үйл ажиллагаа эрс идэвхижсэн үзүүлэлттэй байна.

 

 

 

 

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ