Монгол Улсын Засгийн Газар нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцааны хяналтын багцыг дангаараа эзэмшигч болсон тул “Компанийн тухай” хуулийн 57.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 22.1.2 болон СЗХ-ны “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам”-ыг үндэслэн үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 94.67 хувь буюу 24,491,390 ширхэгээс бусад хэсгийг худалдан авах санал гаргаж байна. Үүнд:
Худалдан авахаар санал гаргасан хувьцааны тоо ширхэг : 1,378,886 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2018 оны 07-р сарын 09-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2018 оны 09-р сарын 19-ны өдөр
Нэгж хувьцааны худалдан авах үнэ: 542.00 /таван зуун дөчин хоёр төгрөг/
Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2018 оны 09-р сарын 20-ны өдөр
Хувьцааг худалдан авах санал гаргагч: Монгол Улсын Засгийн газар
Хаяг:13381-Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-16, Засгийн газрын IX байр,
Холбогдох утас: (976-62) 263034, Факс: 262350, Е-mail: info@pcsp.gov.mn
"Монголын цахилгаан холбоо" ХК-ийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах хүсэлтэй бол:
2018 оны 07 сарын 09-ний өдрөөс 2018 оны 09-р сарын 19-ны өдрийн 13:00 цаг хүртэл Гаүли ҮЦК ХХК болон өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандана уу.
"Гаүли ҮЦК" ХХК-ийн хаяг:Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж, Сонор плаза 602 тоот, Холбогдох утас: 70153300, 99045961, Е-mail: gauli2008@yahoo.com
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ