• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49079.57

( 62.83 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49079.57 62.83
MSE A Индекс 18794.56 31.6
MSE B Индекс 15178.75 -15.98

Мэдээ мэдээлэл

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-10-31 18:09:12

Арилжааны системд нийт 148 хөрөнгө оруулагчийн 148 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдав

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУД 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛНА

2018-08-07 11:16:46

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК, "Дархан нэхий" ХК, "Говь" ХК, "Махимпекс" ХК, "Мик Холдинг" ХК, "Сүү ХК", "Талх Чихэр" ХК зэрэг компаниудын 2018 оны хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах ажлыг 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 

Энэ удаад 1-р ангиллын компаниудаас гадна олон нийтэд тайлангаа танилцуулах сонирхлоо илэрхийлсэн 2-р ангиллын зарим компаниуд дараах урьдчилсан хуваарийн дагуу тайлангаа танилцуулахаар боллоо. Үүнд: 

Компанийн нэр 

Хуваарьт өдөр

Цаг 

1

"АПУ" ХК

2018.08.08

14.00

2

"Монгол шуудан" ХК

15.00

3

"Говь" ХК

2018.08.09

14.00

4

"Сүү" ХК

15.00

5

"Мик Холдинг" ХК

2018.08.10

14.00

6

"Тавантолгой" ХК

15.00

7

"Ай Түүлс" ХК

2018.08.13

14.00

8 "Монгол Базальт" ХК 15.00
9

"Дархан Нэхий" ХК

2018.08.16 14.00

 

(Бусад компаниудаас тайлангаа танилцуулах өдөр болон цагийг баталгаажуулан ирүүлсэн тухай бүр бид мэдээллийг нэмж оруулах болно)

Иймд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч та бүхэн Монголын хөрөнгийн биржийн байранд хүрэлцэн ирж, компаниудын хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээлэлтэй танилцаж, компанийн үйл ажиллагааны талаар сонирхсон асуултынхаа хариултыг авах боломжтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ