• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

“ГОВЬ” ХК 2018 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-08-09 17:48:50

Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй "Говь" ХК нь 2018 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа Монголын хөрөнгийн бирж дээр 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа.

2018 оны эхний хагас жилд "Говь" ХК-ийн борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64 хувиар өсч, 55.6 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 30 хувиар өсч, 4.4 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байна. 

Компани нь тайлант хугацаанд гадаад зах зээл дэхь борлуулалтаа нэмэгдүүлэх талаар идэвхтэй ажилласны дүнд Хятад, Герман, Турк зэрэг улсуудад франчайз дэлгүүр нээснээс гадна www.amazon.com цахим хуудсаар дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж эхлээд байна. 

Цаашид энэ онд багтаан үйлдвэрийн өргөтгөл хийх, Төв аймгийн Сэргэлэн суманд анхан шатны цогц үйлдвэрийг ашиглалтад оруулах, Сүхбаатарын талбайн хажууд 1745 м.кв талбай бүхий UB galleria дэлгүүр болон гадаад зах зээлд дахин 5 франчайз дэлгүүрийг нээж ажиллуулахаар төлөвлөсөн байна. 

"Говь" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ