• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-01 15:26:12

Энэ өдөр нийт 2,361,218,087 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

Мэдээ мэдээлэл

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2018-09-18 11:29:41

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Мэдээлэл технологийн албанд Мэдээлэл, технологийн үйлчилгээний  инженер сонгон шалгаруулж авна.  

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Техник хангамж болон программ хангамжийн инженер мэргэжилтэй;
  • Monitoring өгөгдлийн сангийн програм хангамж тохируулах ур чавдартай;
  • PHP, SQL, JQUERY, C#, HTML5, CSS болон JAVASCRIPT технологиуд дээр ажиллах ур чадвартай бол давуу тал болно;
  • Мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийн ажиллагаанд мониторинг хийх ур чадвартай;
  • Линукс үйлдлийн системийн орчинд ажиллах өндөр түвшний мэдлэгтэй;
  • Adobe photoshop,  after effect, inDesign гэх мэт дизайн программ хангамж дээр ажилладаг бол давуу тал болно;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй;
  • Идэвхи санаачлагатай, бүтээлч;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Багаар ажиллах ур чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай;
  • Ямар нэгэн framework эзэмшсэн, Linux, Oracle-ийн албан ёсны сертифкатуудтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/
  • Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, хавсралтын хамт
  • Хувь хүний (3 үеийн) намтар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр компанийн Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх эсхүл namuun.b@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13:00 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2114/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ