• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49063.69

( -182.48 -0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49063.69 -182.48
MSE A Индекс 17750.49 -75.5
MSE B Индекс 14599.44 195.81

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ӨРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-07-01 10:50:15

"Хаан банк" ХК нь "Жендэр бонд"-ыг олон нийтэд санал болгоно.

"ОМНИ АССЕТ II” ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-01 09:58:24

Тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг "OMBS-BD-01/07/27-C0085-19.2" үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

06-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-30 15:20:14

Энэ өдөр нийт 534,110,524 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛТЭЙ ҮНЭТ ЦААСНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

2018-10-11 16:52:37

Монголын хөрөнгийн бирж нь бүртгэлтэй хувьцаат компаниудын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг сайжруулж, арилжигдаж буй бүтээгдэхүүний чанарыг сайжруулах чиглэлээр ажлын төлөвлөгөө батлан ажиллаж байна. Тус төлөвлөгөөт ажлууд нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм. Үүнд: 

  1. МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам” болон Бүртгэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлдэггүй, зохих шалгуур, шаардлагыг хангахгүй байгаа, арилжаа зогссон компаниудын талаар олон нийтэд тухай бүр мэдээлэх;
  2. СЗХ-ны үнэт цаасны бүртгэлд бүртгэлгүй, анхдагч зах зээлийн арилжаа нь явагдаагүй компаниудыг биржийн бүртгэлээс хасах;
  3. Үнэт цаасны арилжааг зогсоосноос хойш 1 жилээс дээш хугацаанд арилжаа нь сэргээгүй компаниудад хугацаатай үүрэг өгөх бөгөөд уг хугацаанд арилжааг зогсоох нөхцөл шалтгаан арилаагүй тохиолдолд журамд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ авах;
  4. Бүртгэлтэй байх хугацаанд тогтмол биелүүлэх үүрэг болон хууль, дүрэм, журам, гэрээгээр, хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, жилийн үйлчилгээний хөлсийг 2 жилээс дээш хугацаанд төлөөгүй компаниудад албан үүрэг өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэл хангалтгүй тохиолдолд биржийн бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах. 

Иймд, холбогдох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, журмын шалгуур, шаардлагыг хангаж ажиллахыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн зүгээс бүртгэлтэй компаниудад анхааруулж байна. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ