• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“УВС ХҮНС” ХК ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2013-04-05 09:56:18

     СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1, Үнэт цаасны тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Увс хүнс” ХК (MSE :HUN)-ийн нийт гаргасан 112,716 ширхэг хувьцааны 99,84 хувь буюу 112,532 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох О.Амартүвшин, Н.Цэрэнбат, Д.Гомбо, Л.Мөнхнаран нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 0,16 хувь буюу 184 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 150 /нэг зуун тавин/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.



      “Увс хүнс” ХК (MSE :HUN)-ийн тухай:

Хаяг: Увс аймаг, Улаангом сум
Факс: 70454570
Захирлын нэр: Л.Мөнхнаран
МХБ-д бүртгүүлсэн огноо:1992-05-13
Нийт гаргасан хувьцаа: 112,176
Хаалтын ханш: 26
Хувьцааны төрөл: Энгийн

                                                                                          Мэдээллийн Алба
                                                                              МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ