• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49686.43

( 99.18 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49686.43 99.18
MSE A Индекс 18159.91 -12.8
MSE B Индекс 14611.63 67.19

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-02 15:20:09

Энэ өдөр нийт 5,752,849,983 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-01 16:52:48

Энэ өдөр нийт 1,554,833,822 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН БАГШ, ОЮУТНУУД БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-01 10:51:00

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт хамрагдаж буй зарим их сургуулиудийн багш, оюутнуудыг хүлээн авлаа.

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-11-02 10:01:39

"Мандал даатгал" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/007 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов:       2018 оны 12-р сарын 12-ны 11:00 цагт

Хуралдах газар:  Блю Скай зочид буудлын Кристал хурлын танхим

Бүртгэх өдөр    2018 оны 11-р сарын 20-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, батлах;
  2. Компанийн дүрмийг хэлэлцэж, батлах 
  3. Компанийн хувьцааг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагааны хэрэгжилт, үр дүн болон уг ажиллагаатай холбогдон гарсан зардлын тайланг танилцуулах;

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл 2018 оны 12-р сарын 1-ний өдрөөс өмнө  ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СБД, 1-р хороо, Сөүл рестораны баруун талд Паркплэйс оффис төвийн 3 давхарт байрлах компанийн байранд ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 75773000

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ