• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49165.16

( -135.77 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49165.16 -135.77
MSE A Индекс 17841.29 -32.48
MSE B Индекс 14313.65 47.15

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-06 15:49:11

Энэ өдөр нийт 11,376,742,107 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ОЛОН УЛС БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ, ИНФЛЯЦЫН ТААМАГЛАЛ” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-06-05 20:46:43

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн олон улсын эдийн засагт гарч буй өөрчлөлт шинэчлэлтүүд, ирээдүйд улс оронд тулгарч болзошгүй сорилтууд, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх эрэлхийлэл, шийдэлтэй холбоотой дүгнэлтээ хуваалцсан юм.

ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮССЭН ЭТГЭЭДИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ӨӨР ЗОХИЦУУЛАЛТТАЙ ЭТГЭЭДЭД ШИЛЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ТУХАЙ

2025-06-05 17:01:10

"Блүмсбюри секьюритис ҮЦК" ХХК, “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-иудын харилцагчдыг шилжүүлэхтэй холбоотой уралдаант шалгаруулалтад 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор холбогдох материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

"ХАЙ БИ ОЙЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2018-11-02 10:22:03

"Хай Би Ойл" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 9 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт хуралдуулахаар болсон тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хурлын тов:       2018 оны 12-р сарын 10-ны 10:00 цагт

Хуралдах газар:  Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Баянгол зочид буудлын хурлын танхим

Бүртгэх өдөр    2018 оны 11-р сарын 19-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудал: Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох, батлах;

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл, түүнтэй холбогдох баримт бичигтэй танилцахыг хүсвэл ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СХД, 20 дугаар хороо, Сонсголонгийн /18135/-110 компанийн байранд ирж танилцаж болно.

Холбоо барих утас: 89894533, 99096952

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ