• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

2018-12-19 14:15:53

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг “GRAND BULL AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос санаачлан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК, “Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК, “Арилжааны Төлбөр Тооцоо” ХХК-иудтай хамтран 2018 оны 12-р сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын өнгөрсөн дөрвөн жилд үзүүлсэн ололт, амжилтыг дүгнэн, номинаци тус бүрт нэр дэвшсэн шилдэг таван байгууллага/мэргэжилтэн/-с дараах шилдгийн шилдгүүдийг тодруулан “GRAND BULL AWARDS 2018” цомыг гардууллаа.

“GRAND BULL AWARDS 2018”-ийн номинаци тус бүрийн шилдгийн шилдгүүдэд:

“ШИЛДЭГ БРОКЕРИЙН КОМПАНИ”- “БИДИСЕК ҮЦК” ХК,
“ШИЛДЭГ IPO” – “ЛэндМН ББСБ” ХК,
“ШИЛДЭГ ХУВЬЦААТ КОМПАНИ”- “ГОВЬ ХК”,
“ШИЛДЭГ АНДЕРРАЙТЕРИЙН КОМПАНИ”- “БИДИСЕК ҮЦК” ХК,
“ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”- Б.ӨЛЗИЙБАЯР/”Ард капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал/ тус тус шалгарлаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ