• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2013-05-17 09:57:19

     2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Үнэт цаасны зах зээлийн тухай” /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг амжилттай боллоо. 

    УИХ-ын нэгдсэн чуулган дээр “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн төслийн талаар хэлэлцэж гарсан санал дүгнэлт, зарим өөрчлөлтүүд зэргийг Эдийн засгийн байнгын хороо болон бусад байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэн УИХ-ын чуулганы 2 дугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болсон байна.

    Уг хуулийн төсөл нь Монголын үнэт цаасны зах зээлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг хэм хэмжээнд нийцүүлэх чухал баримт бичиг болох бөгөөд үнэт цаасны давхар бүртгэл, үнэт цаас гаргах ажиллагаа (IPO)-ны нарийвчилсан зохицуулалт, үнэт цаасны зах зээлд явуулах мэргэжлийн ажил үйлчилгээний нарийвчилсан зохицуулалт, үнэт цаасны төлбөр, тооцооны дараа төлбөрт систем, үнэт цаас гаргагчийн үүргийн хэрэгжилт, сайн засаглалыг хэрэгжүүлэх механизм, опцион, фьючерсийн гэрээ, хөрвөх үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл болон хадгаламжийн бичиг, кастодианы үйл ажиллагааны талаар зохицуулалтуудыг агуулж байгаагаараа дотоодын зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн тэлж хөгжүүлэх, улмаар улс орны эдийн засагт эергээр нөлөөлөх нөхцөл боломжийг олгох онцгой ач холбогдолтой юм. 

 

Мэдээллийн алба 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ