• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2019-02-04 14:04:32

Эрхэм хүндэт азай буурлууд, ахмад настнууд, хөрөнгийн зах зээлийн нийт ажилтан, мэргэжилтнүүддээ XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн мэндийг дэвшүүлье!

Улиран өнгөрч буй Нохой жил нь Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд түүхэн жил байлаа. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК  үүсгэн байгуулагдсанаас хойш хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны дүн 1 их наяд төгрөгийг давсан бөгөөд жилийн дүнгээр хамгийн олон буюу 5 удаагийн шинэ үнэт цаас гаргах үйл ажиллагаа /IPO/ болсон жил байлаа. 2019 он гарсаар “Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсноос гадна хэд хэдэн компани шинээр үнэт цаасаа гаргахаар хүлээгдэж байгаа нь гахай жилдээ хөрөнгийн зах зээлийн нийт хамт олны ажил үйлс өөдрөг өнгөтэй байхын илтгэл гэж билэгшээж байна.

Та бүхэн сар шинэдээ

Төрлөөрөө түвшин амгалан

Элгээрээ энх амгалан

Төр улсаараа элбэг дэлбэг

Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ