• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК 2018 ОНД

2019-02-18 17:28:07

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2018 онд нийт 252 удаагийн арилжаа зохион байгуулж, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 136 компанийн 666.8 сая ширхэг хувьцааг 210.0 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 332.8 мянган ширхэг үнэт цаасыг 33.5 тэрбум төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 6.3 мянган ширхэг бондыг 631.6 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 244.1 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Тайлант хугацааны голлох үйл явдлууд, өөрчлөлтүүдийг дурдвал: 

  • МХБ нь үүсгэн байгуулагдсанаас хойшхи түүхэндээ жилд хамгийн олон буюу нийт 5 шинэ, 2 нэмэлт үнэт цаасыг бүртгэж, анхдагч зах зээлд нийт 31.4 тэрбум төгрөгийн арилжаа хийв;

  • Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" нь Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлснээр үнэт цаасны давхар бүртгэл хөрөнгийн зах зээлд нэвтэрсэн; 

  • МХБ-ийн үйл ажиллагааны үндсэн журмууд болох "Арилжааны журам", "Үнэт цаасны бүртгэлийн журам", "Үнэт цаасны үнийн индекс тооцох журам", "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам", "Гишүүнчлэлийн журам"-ууд шинэчлэн батлагдсан;

  • ЗГҮЦ-ны арилжаа 2015-2017 онуудад нийт арилжааны үнийн дүнгийн 85-95 орчим хувийг эзэлдэг байсан бол 2018 онд ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа огт явагдаагүйн улмаас энэ нь нийт арилжааны дөнгөж 13.7 хувийг бүрдүүлсэн байна; 

  • МХБ нь тайлант хугацаанд Улсын төсвөөс ямар нэгэн санхүүжилт авалгүйгээр хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн аюулгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахад 838.9 сая төгрөгийг компанийн өөрийн эх үүсвэрээс төлж, шийдвэрлэн санхүүгийн хувьд Улсын төсвөөс хараат бус байдалд шилжлээ. 

Санхүүгийн үзүүлэлтийн хувьд 2017 онтой харьцуулахад хувьцааны арилжаа 2.7 дахин нэмэгдсэн хэдий ч Засгийн газрын үнэт цаасны арилжаа 739 тэрбум төгрөгөөр буурснаар компанийн үйл ажиллагааны нийт орлого 1.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 6.95 хувиар буурсан үзүүлэлттэй, нийт үйл ажиллагааны зардлын дүн 2.6 тэрбум төгрөгт хүрч, 805.1 сая төгрөгийн татварын өмнөх алдагдлыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Улсын төсөвт нийт 362.4 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн байна. 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. 

 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ