• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48587.24

( 270.12 0.56% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48587.24 270.12
MSE A Индекс 17650.18 145.4
MSE B Индекс 14473.92 139.04

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“ХАЙ БИ ОИЛ” ХК -ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХААР ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2013-07-22 10:17:12
     Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ын 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Хай би оил” ХК (MSE:HBO)-ийн нийт гаргасан 9,243,268 ширхэг хувьцааны 49.76 хувь буюу 4,595,186 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох “Firebird Global Master Holdigs 2 S.A.R.L” ХХК “Firebird MF Holdings A.S.A.R.L” ХХК нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 50.24 хувь буюу 4,639,082 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 198  /нэг зуун ерэн найм/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоожээ.

 

“ХАЙ БИ ОИЛ” ХХК (MSE:HBO)-ийн тухай:

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо  Сонсоглонгийн /18135/,110
Утас: 976-70112205, 976-99016011
Факс: 976-11-323411
И-мэйл: info@hboil.mn

Захирлын нэр:  Хүдрээ
Байгуулагдсан огноо: 2004
МХБ-д бүртгүүлсэн огноо: 2007

Хаалтын ханш: 370₮
Хувьцааны төрөл: Энгийн
Үйл ажиллагааны чиглэл
Нефтийн бүтээгдэхүүний импорт, нефтийн бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа 

 

Мэдээллийн Алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ