• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 0
MSE B Индекс 15159.54 0

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН БҮРТГЭЛЭЭС ХАСАГДСАН НЭР БҮХИЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2013-08-26 17:02:03
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хөрөнгө оруулагчдыг хамгаалах, Хөрөнгийн биржийн бүртгэлийг олон улсын нийтлэг жишигт хүргэх бэлтгэлийг хангах зорилгын хүрээнд Хорооноос хувьцаат компаниудад газар дээрх шалгалт хийж, үйл ажиллагаа нь зогссон, өмч хөрөнгө үрэгдсэн, хувьцаа эзэмшигчдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 165 хувьцаат компанийн үнэт цаасны арилжааг Хорооны 2008 оны 77 дугаар тогтоолоор зогсоосон билээ.

Дээрхи тогтоолоор арилжааг нь зогсоосон 165 хувьцаат компаниудын удирдлага, эрх бүхий этгээдүүдэд хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн үйл ажиллагааг сэргээх, компанийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх эсхүл компанийг татан буулгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох хүсэлтээ Хороонд тавьж шийдвэрлүүлэх талаар хугацаатай үүрэг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл Хороонд хандаж  байгаагүй болно.

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 08 дугар сарын 14-ний өдрийн 278 дугаар тогтоолоор сүүлийн гурван жил хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Компанийн тухай хуульд заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хувьцаа эзэмшигчдэд хүргэх ёстой мэдээллүүдийг хуульд заасан хугацаанд нь хүргээгүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан, мөн түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шалгуур үзүүлэлт, бусад нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй нэр бүхий 57 хувьцаат компанийн үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан болно.
Иймд тогтоолын 3 дахь хэсэгт заасны дагуу эдгээр компанийн удирдлагууд болон эрх бүхий этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж компанийн зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх, татан буулгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, үнэт цаасаа бүртгэлээс хасуулах хүсэлтээ 2013 оны 12 дугаар сарын 01-ний дотор Хороонд ирүүлэхийг хавсралтад дурдсан нэр бүхий хувьцаат компанийн удирдлагуудад анхааруулж байна.

Дээрх хугацаанд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд бүртгэлээс хасагдсан компаниудыг татан буулгахад шаардлагатай арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах болохыг мэдэгдэж байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 278 дугаар тогтоолын хавсралтыг энд дарж үзнэ үү

 
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО