• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 0
MSE B Индекс 14334.88 0

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ГРУПП” -ЫН ГЛОБАЛ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА АНТОНЕЛЛА АМАДЕЙ МОНГОЛД АЖИЛЛАА

2013-08-30 17:35:42
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар тогтоолын дагуу дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж нь “Лондонгийн хөрөнгийн бирж групп”-тэй стратеги хамтын ажиллагааны “Ажлын Мастер гэрээ”-г 3 жилийн хугацаатай байгуулсан билээ.

Тус гэрээний хүрээнд зах зээлийн дүрэм журмуудыг шинэчилэн, Дэлхийн 20 гаруй улсын 30 гаруй хөрөнгийн бирж, санхүүгийн байгууллагуудад ашиглагддаг “Миллениум Ай Ти” технологийг нэвтрүүлэн, төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт хэлбэрээс дараа төлбөрт системд шилжүүлж, хөрөнгийн зах зээлд ажиллаж буй 120 гаруй боловсон хүчийг сургаж бэлдсэн зэрэг дорвитой ажлууд хийгдсэн юм.
 
Гэрээний амжилтыг дүгнэхээр “Лондонгийн Хөрөнгийн Бирж Групп” -ын Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадей дотоодын хөрөнгийн зах зээлийг цаашид хамтран хөгжүүлэх, зах зээлд тулгамдаж байгаа асуудлаар харилцан санал солилцохоор  2013 оны 8 дугаар сарын 27-30 хооронд Монголын хөрөнгийн бирж болон Төр засгийн холбогдох байгууллагууд болон зах зээлийн оролцогчидтой уулзахаар Монгол улсад ирж уулзалтууд амжилттай боллоо. Уулзалтын үеэр Лондонгийн хөрөнгийн бирж нь Монголын хөрөнгийн биржийн урт хугацааны түншээр ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн сацуу Монголын хөрөнгийн зах зээл хөгжих асар их боломж, бололцоо байгааг онцолсон билээ.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ