2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 98,430,120 төгрөгийн үнийн дүн бүхий 843,198 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс "Түмэн Шувуут" ХК (TUM +4.38%) болон "Ард Даатгал" ХК (AIC +3.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко Тур Бюро" ХК (JTB -5.59%) болон "Дархан Нэхий" ХК (NEH -5.00%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.42 хувиар буурч, 20010.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,378,445,343,282.28 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ