СЗХ-ны даргын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/2369 тоот албан тушаалаар "Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна.
Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсонтой холбогдуулан хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгийг өнөөдрөөс буцаан авах эрх үүслээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ