• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 0
MSE B Индекс 14334.88 0

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ТАТАЖ АВДАГ БОЛЛОО

2013-09-13 15:20:11
Олон нийтэд санхүүгийн тайлан, хувь нийлүүлэгчдийн хурал зэрэг компанийн үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлэл хүргэж байх үүргийг үнэт цаасны зах зээлд оролцогчид хуулиар хүлээсэн байдаг. Энэ үүргийн дагуу Монголын хөрөнгийн бирж ХК-ийн санхүүгийн тайланг “Excel” хэлбэрээр нийтэлдэг боллоо. 
 
2013 оын 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 2012 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн 182 ХК, 2013 оны хагас жилийн тайлангаа ирүүлж Монголын хөрөнгийн биржийн цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн 48 ХК байна.
 
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иудын санхүүгийн тайланг “Excel” хэлбэрээр татаж авдаг болсонтой холбогдуулан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн Бүртгэлийн журмын дагуу ХК-иуд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлэхийг хүсье.
 
ХК-ийн санхүүгийн тайланг энд дарж үзнэ үү.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ