• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49737.14

( -133.43 -0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49737.14 -133.43
MSE A Индекс 18149.13 -39.99
MSE B Индекс 14651.84 41.34

Мэдээ мэдээлэл

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН БОЛОН “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН УДИРДЛАГУУД УУБ-НИЙ ХУДАЛДАН АВАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2025-05-20 17:36:43

Оролцогчдын зүгээс нүүрсний үнийн уналт, тодорхойгүй байдлын улмаас худалдан авагчдад үүссэн хүндрэлийн талаар танилцуулсан бол талууд биржийн арилжааг идэвхижүүлэх боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

05-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-20 15:23:38

Энэ өдөр нийт 2,172,166,782 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-05-20 10:13:30

Тус өдөрлөг 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 09:30-15:00 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 1 давхар, “MSE Hall”-д зохион байгуулагдах ба харилцагч байгууллагууд, иргэд, хөрөнгө оруулагч та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019-06-27 14:43:29

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 195,868,073 төгрөгийн үнийн дүн бүхий 1,436,378 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс ложистикс" XК (ETR+15.0%) болон "Нако түлш" ХК (NKT+15.0%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" ХК (RMC-10.0%) болон "Шарын гол" ХК (SHG-3.13%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Мон-Ит Булгаар" ХК-ийн 6301 ширхэг хувьцааг 47.4 сая төгрөгөөр арилжаалсан байна

"TOP 20" индекс 1.08 хувиар өсч, 20395.23 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,554,181,941,006 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ