Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 3-р ангилалд бүртгэлтэй "Инвескор ББСБ" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа 2019 оны 8 сарын 13-ны өдөр олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд дараах үр дүнд хүрчээ. Үүнд:
- Харилцагчийн тоо өмнөх оны мөн үеэс 170 хувиар өсч 4,712, зээлийн багц 103 хувиар өсч 52.9 тэрбум төгрөгт хүрлээ.
- Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 35 тэрбум төгрөгөөр буюу 117 хувиар өсч, 65.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.
- Нийт өөрийн хөрөнгө өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 тэрбум төгрөгөөр өсч 35.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.
- 8.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн ба нийт орлого өмнөх оны мөн үеэс даруй 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2019 оны эхний хагас жилд 4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 56 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Хагас жилийн тайлангийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ