• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48317.12

( -477.3 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48317.12 -477.3
MSE A Индекс 17504.78 -130.3
MSE B Индекс 14334.88 -3.1

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

ИХ БРИТАНИЙН “FTSE” ГРУППТЭЙ “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

2013-10-21 16:18:00
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE групптэй “Монгол хөрөнгийн бирж” ТӨХК нь “Санхүүгийн индекс боловсруулан тооцоолох чиглэлээр хамтран ажиллах гэрээ”-нд 2013 оны 10 сарын 18-ны өдөр гарын үсэг зурлаа.
 
FTSE групп нь дэлхийн санхүүгийн төв Лондон хотноо байрладаг бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 120,000 гаруй индексийг арилжааны эцэст болон бодит цагийн горимоор тооцоолон гаргаж зах зээлд мэдээлдэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргахдаа зөвхөн FTSE-гийн индексийн тооцоолол, зах зээлийн мэдээлэлд суурилдаг нь дэлхийн санхүүгийн зах зээлд асар том байр суурь, нэр хүнд бүхий байгууллага гэдгийг илтгэж буй хэрэг юм.
 
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь FTSE групптэй хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтийг олон улсад танигдсан FTSE-гийн индекс тооцоолох аргачлалын дагуу “FTSE-MSE” шинэ индексийг тооцоолон 2014 оны 2-р улирлаас эхлэн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ийнхүү FTSE-MSE индексийг нэвтрүүлэх нь зах зээлийн өсөлт бууралтыг бодитой үнэлж тооцоолох, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг татах, арилжааны идэвх, үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, улмаар Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд нэг алхмаар ойртуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм.
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ