"ЛэндМН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн 2019 оны 8 сарын 15-ны өдрийн хурлын 19/40 шийдвэрээр О.Болдбаатарыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг Санхүүгийн зохицуулах хороо хянаж үзэн 2019 оны 8 сарын 23-ны өдрийн 7/3136 тоот албан бичгээр тус компанийн гүйцэтгэх захирал Булган овогтой Гантулгыг өөрчилж, шинээр томилогдож буй гүйцэтгэх захирал О. Болдбаатарыг "ЛэндМН ББСБ" ХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.
Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал О.Болдбаатарын мэргэжил, ажлын туршлагын талаарх дараах мэдээллийг "ЛэндМН ББСБ" ХК-аас ирүүлсэн байна:
Мэргэжил: Санхүүч, аудитор мэргэжилтэй, ОУ-ын Мэргэшсэн Нягтлан Бодогч
Ажлын туршлага:
- 2004–2005 онд Турк улсын "Denge Denetim/Mazars" компанид аудитор
- 2005–2006 онд "Далайван Аудит" ХХК-д Ахлах аудитор
- 2006–2009 онд "Эрнст энд Янг Монголиа" компанид Ахлах аудитор
- 2010–2015 онуудад "PwC Монголиа" компанид Ахлах менежер
- 2015–2016 PwC компанийн Их Британи улс дахь салбарт менежер
- 2016–одоог хүртэл "АНД Глобал" компанийн үүсгэн байгуулагч, санхүү эрхэлсэн захирал, "ЛэндМН ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ