"Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.3, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 14.1.1, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.4, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Прогресс партнерс” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг СЗХ-ны 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 375 тоот тогтоолоор хүчингүй болгосон байна.
Тус компанийн харилцагчдыг брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бусад компанид шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэх юм.
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ