• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48519.02

( 201.9 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48519.02 201.9
MSE A Индекс 17623.17 118.39
MSE B Индекс 14356.65 21.77

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

СЗХ-НООС ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЖЭЭ

2013-12-23 12:02:33
"Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.3, “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулийн 34.1.4, Аж аухйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.4, 13.1, СЗХ-ны “Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 8.12, 8.1.3, 8.1.6 дэх заалтуудыг тус тус үндэслэн СЗХ-ны 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 502, 503, 504 тоот тогтоолоор “Би би эс эс”, “Монхан трейд”, “Тэнгри секуритиес” ХХК-иудын үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.  

Дээрх хугацаанд хорооноос өгсөн үүрэг даалгавар, албан шаардлагын биелэлтэд гаргасан зөрчил, дутагдлаа арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг анхааруулсан байна.

СЗХ-ны тогтоолыг энд дарж үзнэ үү.

 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ