2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 54,890,508 төгрөгийн үнийн дүн бүхий 268,908 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тотвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX+11.40%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+7.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD-4.6%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB-4.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.63 хувиар буурч 19127.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,661,135,618,078 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ