• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48615.7

( 298.58 0.62% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48615.7 298.58
MSE A Индекс 17623.17 118.39
MSE B Индекс 14356.65 21.77

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

“МЕРЕКС” ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАХ ҮНЭТ ЦААСЫГ БҮРТГЭЛЭЭ

2014-01-17 15:22:46
Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 514 тоот тогтоолыг үндэслэн Монголын хөрөнгийн бирж “Мерекс” (MSE:MRX) ХК-ийн олон нийтэд санал болгож буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 65,005,000 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны жагсаалтад 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “МХБ ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар бүртгэлээ.

2012 онд “Мерекс” ХК гадаад худалдаа, барилгын материалын худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Сонгинохайрхан дүүрэгт БНСУ-д үйлдвэрлэсэн цагт 150 м.куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай TW-2500 маркийн бетон зуурмагийн үйлдвэр барьж буй юм. Цаашид үйлдвэрлэлийг жигдрүүлж, бизнес төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж, компани үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхээр 2.6 тэрбум төгрөгийг зах зээлээс татан төвлөрүүлэх буюу компанийн нийт хувьцааны 40% болох 26,000,000 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд санал болгох ажээ.

Тус компанийн андррейтэраар “Стандарт инвестмент” ХХК ажиллаж байна. 
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ