• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48519.02

( 201.9 0.42% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48519.02 201.9
MSE A Индекс 17623.17 118.39
MSE B Индекс 14356.65 21.77

Мэдээ мэдээлэл

"ОМНИ АССЕТ 2" ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2025-06-18 17:42:43

“Омни ассет хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 14 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-18 16:19:28

Тус компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болсон байна.

06-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-18 15:11:16

Энэ өдөр нийт 3,128,194,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

Мэдээ мэдээлэл

ШАРЫН ГОЛЫН УУРХАЙН НҮҮРСЭЭР УТААГҮЙ ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ

2014-01-20 17:35:29
"Шарын гол" ХК-ийн удирдлага нүүрс баяжуулах үйлдвэр барих, утаагүй түлш-брикетийн үйлдвэрээ өргөтгөх ажилд зориулан ЕСБХБ-аас 10,0 сая ам.долларын санхүүгийн багц зээл авах гэрээнд гарын үсэг зурсан байна.
 
Тус зээлээр нүүрсний байгалийн болон механик чулуу хольцыг ялгах, ангижруулж,  боловсруулах үйлдвэр барьж мөн шахмал түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бий болох юм.
 
Угаасан нүүрс болон брикетэн түлш нь үйлдвэрээс эцсийн хэрэглэгчдэд буюу хайлуулах, цементийн үйлдвэрүүд болон айл өрхийн хэрэгцээнд очих юм. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Байгалийн баялгийн асуудал хариуцсан захирал Эрик Расмуссен: "Бид Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах төсөл дээр "Шарын гол" ХК-тай хамтран ажиллах болсондоо ихээхэн баяртай байна. Орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нааштай нөлөө үзүүлэхийн төлөө зүтгэж буй компанийн хариуцлагыг өндрөөр үнэлж байна. Өндөр чанартай цэвэр, өртөг шингэсэн нүүрсний үйлдвэрлэлийн талаарх компанийн стратегийг бид дэмжихэд бэлэн байна"  хэмээжээ. 
 
“Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Жеймс Пассин хэлэхдээ: “Банк болон түүний зөвлөхүүдийн зүгээс судалж үйл ажиллагаа, санхүү, хууль эрх зүй, геологи, байгаль орчин болон нийгмийн чиглэлээр өндөр шалгуур давсны үр дүнд ЕСБХБанкнаас санхүүгийн багц зээл авах болсондоо бид туйлын баяртай байна. Удаан хугацааны зээлийн санхүүжилт нь “Шарын гол” ХК-д өөрийн охин компани болох “Нако Түлш” ХК-аар Монгол улсын зах зээлд нийлүүлэх утаагүй түлшээ үйлдвэрлэн гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олгож буй юм. Манай бүтээгдэхүүн нь 2015 оны өвөл гэхэд Улаанбаатар хотын агаарын чанарыг бодитойгоор сайжруулна гэж бид төлөвлөж байна” гэжээ.
 
ЕСБХБ-аас “Шарын гол” ХК санхүүгийн багц зээл авснаар нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уурхай болон хөгжихөд нэг алхам ойртлоо гэж компани зүгээс дүгнэжээ.


Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу.
БХХО Хариуцсан Захирал Б.Отгонзул
Цахим шуудан: otgonzul@sharyngol.com
Цахим хуудас: www.sharyngol.com 

 

 Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ