• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49352.3

( 193.9 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49352.3 193.9
MSE A Индекс 17888.23 71.75
MSE B Индекс 14757.33 42.1

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-04 10:35:42

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг, 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ыг тус тус олон нийтэд санал болгож, нийт 5.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. 

07-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-03 16:16:33

Энэ өдөр нийт 42,338,803,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

 Т+2 ГОРИМЫН ЭХНИЙ ТӨЛБӨР ТООЦОО АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ

2020-04-02 11:03:41

Үнэт цаасны зах зээлийн арилжааг идэвхжүүлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор гаргасан СЗХ-ны 2020 оны 1-р сарын 29-ны өдрийн 29 тоот тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК, "Арилжааны төлбөр тооцоо ҮЦК" ТӨХХК зэрэг байгууллагуудын 2020 оны 3-р сарын 27-ны өдрийн А25/А10/А31 тоот хамтарсан тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжааны дараах үйл ажиллагааг 2020 оны 3-р сарын 31-ний өдрөөс клирингийн гишүүнчлэл бүхий шинэ үйлчилгээ, төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) зарчимд шилжүүлсэн билээ.

Уг горимын дагуу 2020 оны 3-р сарын 31-ний өдөр явагдсан 561,644,042.53 төгрөгийн үнийн дүн бүхий арилжааны төлбөр тооцоо өнөөдөр 11:00 цагт төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) зарчмын дагуу амжилттай хийгдэж, 31 төрлийн 1.05 сая ширхэг хувьцааны өмчлөх эрх баталгаажлаа. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ