• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48177.15

( 603.33 1.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48177.15 603.33
MSE A Индекс 17576.93 165.46
MSE B Индекс 14355.82 -19.71

Мэдээ мэдээлэл

PWC ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД БИРЖИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ ОРЛОО

2025-04-18 18:45:52

Тухайлбал энэхүү үйл явцад, санхүүгийн тайлан, компанийн засаглал, тогтвортой байдал, мэдээлэл технологи, хүний нөөцийн хангалт маш чухлыг онцлоод компанийн танилцуулгад үйл ажиллагааны зорилго чиглэл, алсын харааг маш нарийн тодорхой тусгаж өгсөн байх шаардлагатайг дурдсан юм.

04-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-18 16:40:36

Энэ өдөр нийт 48,667,342,088 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.ДӨЛГӨӨН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-04-18 12:26:13

Уулзалтаар баялагийн сангийн ирээдүйн чиг хандлага, хөрөнгийн зах зээлийн оролцооны талаар хамтын ажиллагааны санал солилцов.

Мэдээ мэдээлэл

“МЕРЕКС” ХК-ИЙН ҮНЭТ ЦААС АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА

2014-04-10 16:27:30
Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны Анхдагч зах зээлийн арилжаагаар “Мерекс” ХК-ийн олон нийтэд санал болгосон нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 26,000,000.00 ширхэг үнэт цаас амжилттай арилжаалагдлаа.

2012 онд “Мерекс” ХК барилгын материал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж, цагт 150 м.куб бетон үйлдвэрлэх хүчин чадалтай БНСУ-д үйлдвэрлэсэн TW-2500 маркийн бетон зуурмагийн үйлдвэр барьж ашиглалтанд оруулж, бизнес төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлэхээр энгийн хувьцааг олон нийтэд санал болгосон юм.

Тус компанийн андррейтэраар “Стандарт инвестмент” ХХК ажилласан юм. Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа олон нийтэд анхлан санал болгосон 14 дэхь компани боллоо.

 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ