• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47683.03

( -228.13 -0.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47683.03 -228.13
MSE A Индекс 18157.29 -143.53
MSE B Индекс 15435.92 189.53

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХК 2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2020-07-29 17:53:09

Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн санхүү үйл ажиллагааны тайлангаа  олон нийтэд танилцуулах 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн үйл ажиллагаанд "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Э.Амарбаясгалан оролцож тайлангаа танилцууллаа.

"Ард Санхүүгийн Нэгдэл" ХК нь өмнөх оны 2-р улирлын байдлаар 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2020 оны эхний хагасын байдлаар 777.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан  байна. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрсэн байна. Үүнд: 

  • Нийт хөрөнгийн хэмжээ 73.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 сая төгрөгөөр буюу 1 хувиар өсчээ. 

  • Хөрөнгө оруулалтын орлого өссөнөөр хагас жилийн байдлаар 777.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 

  • Ард Апп-ыг хөгжүүлэн 3.0 хувилбарыг гаргаснаар илүү олон шинэлэг үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байгаа бөгөөд Хөрөнгө оруулагч үндэстэн Европт, Хувьцаатай хүүхэд- Ирээдүйн эзэд зэрэг аянг амжилттай өрнүүлж байна.

  • Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах "Ард Менежмент" ХХК-ийн хүсэлтийг СЗХ-оос зөвшөөрсний дагуу энэ оны хоёрдугаар хагаст "Үндэсний Хувьчлалын Сан"-г үүсгэн байгуулж, олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү сан үүсгэн байгуулагдсанаар Монголд олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх анхны хөрөнгө оруулалтын сан болох юм. 

“Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ