• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

"ТЭЭВЭР АЧЛАЛ" ХК-ИЙН ХУВЬЦААГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛЭЭС ХАСЛАА

2025-07-08 09:23:36

Тус компанийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 59,152 (тавин есөн мянга нэг зуун тавин хоёр) ширхэг хувьцааг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хасагдлаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-08-10 09:37:41

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 465,357,055.51 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 45 компанийн 1,031,280 ширхэг хувьцаа 443,961,055.5 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Компанийн нэр Ширхэг    Үнийн дүн 
1 INV ИНВЕСКОР ББСБ ХК 96,428 250,037,804
2 ERDN ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН ХК 50,439 49,684,026
3 GOV ГОВЬ ХК 156,354 29,912,473
4 APU АПУ ХК 43,339 23,977,151
5 TTL ТАВАН ТОЛГОЙ ХК 3,357 18,368,870

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр Ширхэг    Үнийн дүн 
1 INVC ИНВЕСКОР КАПИТАЛ ҮЦК 200,097 518,525,822
2 BDSC БИДИСЕК ҮЦК ХК 447,274 89,421,543
3 TDB ТИ ДИ БИ КАПИТАЛ ҮЦК ХХК 162,151 50,334,044
4 STIN СТАНДАРТ ИНВЕСТМЕНТ ҮЦК ХХК 247,401 48,003,530
5 MIBG ЭМ АЙ БИ ЖИ ҮЦК ХХК 59,894 30,413,341

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 214 ширхэг үнэт цаасыг 21,396,000 төгрөгөөр арилжсан байна.

3. БАГЦЫН АРИЛЖАА 

2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрүүдэд багцын арилжаагаа явагдаж нийт 96,428 ширхэг үнэт цаасыг 250,037,804 төгрөгөөр арилжсан байна.

Симбол Компанийн нэр Ширхэг  Үнийн дүн 
1 INV ИНВЕСКОР ББСБ ХК  96,428  250,037,804

2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,514,410,947,985.07 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16403.43 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.72 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ