• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49323.03

( -60.21 -0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49323.03 -60.21
MSE A Индекс 18000.08 112.8
MSE B Индекс 14402.46 -252.68

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ 28 КОМПАНИ БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ), ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАГНАЛАА ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛСЭН БАЙНА

2025-07-08 14:46:48

БОНЗ, тогтвортой байдлын тайлан ирүүлсэн компаниудын дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Мэдээ мэдээлэл

АНХНЫ ХАМТЫН ХААЛТТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ БҮРТГЭГДЛЭЭ

2020-08-24 16:53:18

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 340 тоот тогтоол болон холбогдох дүрэм, журмыг үндэслэн гаргасан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/56 тоот тушаалаар "Ард менежмент ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

Ийнхүү олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах бодит боломж бий болж байгаагийн зэрэгцээ дотоодын зах зээлд нэн шаардагдаж буй урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурь бүрэлдэж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ