2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 171,617,139 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,182 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол савхи" ХК (UYN +13.90%) болон "Махимпекс" ХК (MMX +11.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -13.73%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -13.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг 2,000,000 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 1.71 хувиар буурч 16758.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,561,537,315,001.05 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ