2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 132,953,595.63 төгрөгийн үнийн дүн бүхий 813,658 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL +12.18%) болон "Дөрвөн-Уул" ХК (DRU +10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" ХК (LEND -2.42%) болон "Атар-Өргөө" ХК (ATR -2.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.65 хувиар өсч 16869.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,578,771,232,854.15 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ