2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 36 хувьцаат компанийн 22,875,451 төгрөгийн үнийн дүн бүхий 86,580 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Силк нэт" ХК (GFG +15%) болон "Мон Наб" ХК (MNB +15%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" ХК (MNP -4.20%) болон "Улаанбаатар хивс" ХК (UBH -3.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.01 хувиар өсч 17381.78 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,603,139,666,526 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ