• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49731.37

( 408.34 0.83% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49731.37 408.34
MSE A Индекс 18105.8 105.72
MSE B Индекс 14461.99 59.53

Мэдээ мэдээлэл

"ЖЕНДЭР БОНД” ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-07-09 10:14:56

"Хаан банк” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан "Жендэр бонд"-ын өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжааг KBMW-BD-07/07/28-C0087-16 үсгэн кодтойгоор эхлүүллээ. 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН УДИРДЛАГА "ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2025"-Д ОРОЛЦЛОО

2025-07-08 17:01:00

Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж "Монгол Улсад газар, нар, сэргээгдэх эрчим, газрын доорх баялаг, газар дээрх оюун санааны потенциал байгаа" хэмээн онцоллоо

07-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-08 15:43:34

Энэ өдөр нийт 79,254,639,100 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2020-09-25 15:51:33

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 665,589,669.63 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:

Нийт 56 компанийн 6,049,894  ширхэг хувьцаа 664,589,069.63 төгрөгөөр арилжаалагдсан  байна.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол Үнэт цаасны нэр  Ширхэг   Үнийн дүн 
1 JTB Женко Тур Бюро 4,705,921 447,062,495.00
2 AARD Ард Санхүүгийн Нэгдэл 33,220 43,555,099.00
3 APU АПУ 46,613 26,472,013.93
4 ERDN Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК 23,026 19,922,504.00
5 INV Инвескор ББСБ 6,120 16,387,342.00

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
1 BDSC БиДиСек ХК 10,042,349 990,508,591.37
2 MNET Ард секюритиз ХХК 241,996 79,635,172.11
3 BUMB Бумбат-Алтай ХХК 410,850 40,927,233.23
4 GAUL Гаүли ХХК 58,889 36,108,109.10
5 TDB Ти Ди Би Капитал ХХК 141,333 25,627,444.86

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа:

2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 10 ширхэг үнэт цаасыг 1,000,600 төгрөгөөр арилжсан байна.

2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,609,668,418,885.51 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 17569.04   нэгж болж өмнөх долоо хоногоос 1.09 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ