• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47731.98

( -132.49 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47731.98 -132.49
MSE A Индекс 18249.43 31.38
MSE B Индекс 15014.65 -355.76

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-02 17:36:30

Энэ өдөр нийт 29,909,801,866 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХ ЖУРМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

2024-10-02 15:43:20

“Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. 

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-10-02 11:42:28

Дуудлага худалдаа 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, гуравдугаар давхарын хурлын танхимд болно.  

Мэдээ мэдээлэл

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2020-10-02 15:58:08

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо. 

Нэгж эрхийн 50 хүртэлх хувийг үнэт цаас гаргагчаас тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгох бөгөөд үлдсэн хувийг олон нийтэд арилжаалахаар болсон байна.

Олон нийтэд арилжаалах нэгж эрхийн худалдан авах захиалгын дүн нийлүүлэлтийн хэмжээнээс давсан тохиолдолд 500,000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бүх захиалгыг бүрэн биелүүлж, үлдсэн дүнд хувь тэнцүүлэн хуваарилна. 

 

Захиалгын доод хязгаар

Захиалгын дээд хязгаар 

Тусгаарлах хугацаа

Нийт дүн

Олон нийт

Байхгүй

 100,000,000 төгрөг

Байхгүй

Стратегийн хөрөнгө оруулагч нарт хуваарилсны дараах дүн

Стратегийн хөрөнгө оруулагч

250,000,000 төгрөг

 500,000,000 төгрөг

6 сар

2,375,000,000 төгрөг хүртэл

Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг хэрхэн хуваарилах тухай "Ард менежмент" ХХК-аас ирүүлсэн төлөвлөгөөг Энд дарж үзнэ үү. 

Үнэт цаасны танилцуулгыг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ